Үе үеийн хууль сахиулагчид, эх орончдын эрдмийн их уурхай, алдар гавъяа, дайчин замналын баялаг түүхт Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр боллоо.
Энэхүү нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нарын зочид төлөөлөгчид, сонсогчдын эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
