Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Майцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг эхлүүлсэн боловч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгч болон улсын яллагч нарыг татгалзсан хүсэлт гаргасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэсний дараа жич шүүх хуралдааныг зарлах юм байна.