Бүгд Найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх 8 дугаар ээлжийн 850 алба хаагч өнөөдөр ЗХЖШ-ын төв талбайд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Бие бүрэлдэхүүнд ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын 100 гаруй, Зэвсэгт хүчний 700 гаруй алба хаагч багтжээ.
Алба хаагчид энэ сарын 6-17-ныг хооронд дөрвөн хэсэгт хуваагдан “Буянт ухаа” нисэх буудлаас БНӨСУ-ыг зорих аж. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, үүрэг гүйцэтгэгчдийн ар гэрийнхэн болон албаны хүмүүс байлцав.
