Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дугаар ээлжийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 2018 оны есдүгээр сарын 7-ны 13.30 цагт ГХЯ-ны “Их номин” танхимд болох юм байна.
Энэхүү аянд монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдэж байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам, АНУ-ын хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нар оролцож, АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд эдгээр улсад виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх аж.