ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев Монгол улсад хийсэн айчлалаа дүгнэн Оросын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний өгүүлснээр Монголын тал ТЭЦ-3, ТЭЦ-4 станцуудыг шинэчлэх зорилгоор 100 тэрбум рублийн зээл хүсчээ. Мөн хоёр тал ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Үүнээс аялал жуулчлал, хүрээлэн буй орчин, соёл урлаг гэсэн гурван салбарын ажилд тэргүүлэн анхаарахаар болжээ.