Есдүгээр сарын 09-ний ням гариг. Билгийн тооллын 30, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өглөө нар 06.21 минутанд мандан, орой 19.15 минутанд жаргана.
Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд морь, луу жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийлэх нь зүйтэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх ажлыг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлэнд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эрлэг лугаа учрах ирнэ.