Дэлхийн Хараагүйчүүдийн Холбооны Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотод анх удаагаа 2018 оны есдүгээр сарын 09-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтанд Дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, хараагүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөлөл болсон 116 гаруй зочин, төлөөлөгчид хүрэлцэн ирж дотоодын 80 гаруй гишүүн оролцож байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон албаны 30 гаруй хүмүүс уригдан оролцож, Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Үүний зэрэгцээ төрийн 2 дахь шатлалын нэгжид үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцон хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, дэлхийн улс орнуудын төр засгийн зүгээс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар мэдлэг хуримтлуулах, манай улсын хараагүй иргэдээс хот хөдөөгийн 100 гаруй төлөөлөл оролцож дэлхийн сайн туршлагаас суралцан монголын хараагүй иргэдийн амьдралд бодитоор нэвтрүүлэх сайхан боломж бүрдэж байгаа юм.