
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг гаргаж, KFC сүлжээ рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэлжээ. Тус ажлын хэсэг нь хэрэглэгчийг хохиролгүй болгох, зөрчил дутагдал илэрсэн байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэх үүрэг чиглэлтэй аж.
Ажлын хэсэг НМХГ, ХӨСҮТ болон бусад холбогдох байгууллагуудаас хариу тайлбар авч ажиллаад байна. Халдвар гарснаас хойш ХӨСҮТ-д нийт 247 хүнд хоолны хордлогын шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж буй аж..
Түүнчлэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллага гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн төрийн байгууллагууд олон нийтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах ёстой гэж ШӨТХГ-аас үзлээ.