
Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах байнгын постод Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналтыг бий болгожээ.
Уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3, нийт 8 камерын системийг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн тус систем нь эрэн сурвалжлагдаж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн өндөр нягтрал бүхий 5 мегапиксел дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалттай аж.
Цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах камерын хяналтын системийг суурьлуулахаар төлөвлөж байна.