
Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 53 дахь өдөр бөгөөд он дуусахад 312 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2640.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 393.70, вон 2.36 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн”-ийг 09.00 цагт “МУИС-ын номын сангийн 2 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
- 12.00 цагт Оюутолгой ХХК-ийн төв оффисийн нэг давхарт "ТУЗ-ийн гишүүдийн булхай, луйврыг дэлгэж, ажилчдын эрх ашгийн хамгаалах" талаар Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн мэдээлэл хийнэ.
- МУСГЗ сэтгүүлч Хорлоогийн Цэвлээгийн "Сониндумаа" номын нээлт Үндэсний мэдээллийн төвд 13.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2006 онд Зэвсэглэж, нүүрээ нуусан зургаан этгээд Кент мужийн Тонбридж хотод байрлах нэгэн агуулахад халдаж 53 сая фунтын эд зүйлс хулгайлав. Энэ нь Британийн түүхэн дэх хамгийн том хохирол учруулсан дээрэм болсон юм.
- 2002 онд Анголын улстөрч, босогчдын толгойлочг Жонас Савимби отолтонд өртөж амиа алдав.
- 1997 онд Британийн эрдэмтэд Мидлотиан хотын Рослин дүүрэгт Долли нэрт хургыг колонийн аргаар гарган авчээ.
- 1986 онд Филиппин улсад "Хүчирхэг ардын хувьсгал" эхлэв.
- 1980 онд Мөсөн дээрх ид шид: АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Пласид хотод болсон өвлийн олимпийн шайбтай хоккейн төрөлд АНУ-ын шигшээ ЗХУ-ын хүчирхэг шигшээг 4-3 онооны харьцаагаар хожиж гайхамшигт ялалт байгуулжээ.
- 1974 онд Пакистаны Лахор хотод болсон Исламын байгууллагын бага хурлаар Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
- 1958 онд Бүгд найрамдах Арабын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд Египет, Сири нэгдэж байгаагаа зарлав.