
Америкийн "New York Times" сонин болон "National Geographic" сэтгүүлийн нэрт зурагчин Харрисон Форман 1964 онд Монголд ирж, Улаанбаатар хотын тэр үеийн дүр төрхийг дурандаа буулгаж байжээ. Энэ зурагнууд нь өдгөө Висконсин Мэдисоны их сургуулийн номын санд хадгалагдаж байна. 2004 онд дижитал хэлбэрт цахим хуудсанд байршжээ.
Харрисон Форман зурганд тайлбар болгож бичихдээ “Монгол улс Болгараас ч илүү хөгжилтэй орон байна. Гэвч алхам бүрд л Зөвлөлтийн гэмээр дүр төрх харагдаж буй нь ЗХУ-ын 16 дахь БНУ гэж нэрлэгдмээр юм. Нийслэл Улаанбаатар хотыг Улаан-Үд хоттой эндүүрмээр адилхан” гэж бичжээ.














