
Улсын хэмжээнд хулгайн аргаар олсон компьютер, notebook, гар утас, зурагт болон бусад үнэд хүрэх эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт бусдын нэрээр тавьдаг зөрчил их байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс “Ломбард” нэгдсэн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллажээ.
Тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүдэх 71 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Алба хаагчид аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф, хяналтын камер, үйлчлүүлсэн иргэдийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт хийсэн аж.
Уг хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэн 24 аж ахуй нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулиар нийт 22 сая 800,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна.