
Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлснээр их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл, бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байхаар заасан байна.
Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар 2019 оны 03 дугаар сарын 04-ний 18:00 цагт хүртэл явагдана. Түүнчлэн МХБШ-ыг 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байх аж.