
Өнөөдөр гадаа 1 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 58 дахь өдөр бөгөөд он дуусахад 307 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2641.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.70, юань 394.50, вон 2.36 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Америкийн Залуучуудын жилийн нээлтийн ажиллагаа ГХЯ-ны Номин танхимд 10.00 цагт болно.
- Новотел зочид буудалд 08.30-18.00 цагийн хооронд "Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол"-ын форум зохион байгуулагдана.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Цагдан хорих байранд шүүгч амь насаа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
- 11.30 цагаас Шүүгч амь насаа алдсан цаг үеийн асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2015 онд ОХУ-ын улстөрч Борис Немцовын амь насанд халдав.
- 2010 онд Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1,000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
- 2007 онд Шанхайн хөрөнгийн биржийн хувьцаанууд 9 хувиар унаж, сүүлийн арван жилийн хамгийн муу үзүүлэлтээ үзүүлэв.
- 2004 онд "Мөхлийн өдөр" хөдөлгөөний тэргүүн Асахара Шокод Японы дээд шүүх террорист халдлага үйлдсэн гэж үзэн цаазын ял оноожээ. Токио хотын метронд 1995 онд болсон хорт хийн халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгасан юм.
- 1991 онд Персийн булангийн дайн: АНУ-ын ерөнхийлөгч "эцэг" Жорж Буш Кувейтийг чөлөөлсөн гэж мэдэгджээ.
- 1976 онд Испанийн мэдэлд байсан Баруун Сахарын бүс нутаг тусгаар тогтнолоо зарлаж Арабын бүгд найрамдах, ардчилсан Сахрави улс болж, нэрээ өөрчлөв.
- 1971 онд Нидерландын эмч нарын холбоо ээлжит хуралдаанаараа үр хөндөлтийг чөлөөтэй хийдэг нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэжээ.