
Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 59 дахь өдөр бөгөөд он дуусахад 306 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2640.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.60, юань 394.80, вон 2.38 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.40 цагаас БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ ТӨСӨЛ”-ийн шав тавих ёслол болно.
- БОАЖ-ын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
- 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн хурлын их танхимд "Орон сууцны барилгын ашиглалт, инженерийн төлөв байдалд гарч буй зөрчил, түүнийг арилгах, эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай" сэдэвт сургалт зохион байгуулна.
- 10.00 цагаас “Рамада” зочид буудлын 5 давхарт “Аялал жуулчлалд УБТЗ-ын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн болно.
- 09.00 цагт Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2013 онд Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзав. Ингэснээр Католик шашны түүхэнд 1415 оноос хойшхи анхны тохиолдол болсон юм.
- 2004 онд Монгол хэлний анхны википедиа нээгдсэн.
- 1998 онд дэлхийд анх удаагаа нисгэгчгүй онгоцыг хөөргөжээ.
- 1997 онд Ираны хойд хэсэгт газар хөдлөсний улмаас 3,000 хүн амь насаа алдав.
- 1995 онд Австралийн Либерал намын дарга Жон Хьюсон сонгуульд ялагдал хүлээж, нэр хүндээ алдсан явдалд өөрийгөө буруутган албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.
- 1991 онд Персийн булангийн анхдугаар дайн өндөрлөв.
- 1953 онд эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.