
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XX Их хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд эхэллээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хуралд Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, 2015-2018 оны ажлын тайлангаа танилцуулна. Мөн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Мөн ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагаа сонгох аж.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид:
- “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,
- UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин,
- БНН-ын дарга Б.Жаргалсайхан
- МҮХАҮТ-ын одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагважав нар өрсөлдөнө.
Өнөөдрийн Их хуралд оролцогчид олонхын саналаар дээрх 4 нэр дэвшигчээс Танхимынхаа Ерөнхийлөгчийг сонгох юм.
Бизнесийн томоохон ААН, компанийн удирдлагаас олон хүн нэр дэвшиж буй энэ удаагийн МҮХАҮТ-ын удирдах багийн сонгууль нэлээн өрсөлдөөнтэй болохоор байна.