
Нийгмийн даатгалын байгууллагаас зарласан “Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил”-ийн хүрээнд даатгуулагч, ажил олгогчдод өөрийн архивын лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийжээ.
Өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэдийн өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож эхэлжээ.
