Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг" гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дагнан явуулдаг.
Улсын хэмжээнд 2018 онд 36220 хэрэг бүртгэгдсэний 9134 буюу 25.2 хувийг нь "Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" эзэлж урд оноос 3.7 хувиар өссөн, илрүүлэлт 66,3 хувьтай байна.
Энэ гэмт хэргийн 40 хувь нь гэр орон сууц, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар, баар шөнийн цэнгээний газруудад үйлдэгдэж, нийт холбогдсон хүний 43 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдэж байна.
Энэ төлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гаралтыг бууруулах чиглэлээр Хэрэг бүртгэх албанаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдалтай танилцуулж иргэд олон нийтийг энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдалтай танилцуулж дэмжлэг авах, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын анхаарлыг хандуулан ажиллажээ.
Жил бүрийн гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсдөг тул ЦЕГ-ийн Хэрэг бүртгэх алба, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран "Нэг хором тэвчье" нэртэй сарын аяныг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 01-ны өдөр хүртгэл зохион байгуулж байна.
Иргэн хүн нэг хормын уур бухимдлаас эрүүл мэнд, амь насаар хохирох, гэмт хэрэгтэн болох ноцтой үр дагаварт хүргэдгийг иргэд залуучуудад ойлгуулахад аяны зорилго, ач холбогдол оршино.