
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран гуравдугаар сарын 4-7-ны хооронд зохион байгуулах аж.
Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм.
Өнгөрсөн 2018 онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж, бүртгэлтэй 5516 иргэнийг ажлын ярилцлагад хамруулснаас ажлын байрны өдөрлөг, яармагийн үеэр 1700 иргэн ярилцлагад орж, 20 гаруй хувь нь тухайн өдөртөө ажилд орох урилга хүлээн авсан байна.
Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 10.00-17.00 цагийн хооронд болно.