
Өнөөдөр гадаа 3 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 63 дахь өдөр бөгөөд он дуусахад 302 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2638.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 394.50, вон 2.36 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Уяачид хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт Улаанбаатар зочид буудлын "Номын хүрээ" танхимд болно.
- Монголд анх удаа олон улсын жишигт нийцсэн дахин ашиглах бараа бүтээгдэхүүн худалдаалах 'Мөрөөдлийн Гэрэл' эко дэлгүүрийг байгуулж, өрх толгойлсон эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, байнгын орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой Dream Project төслийн хүрээнд нээж буй 'Мөрөөдлийн гэрэл' дэлгүүрийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1986 оны энэ өдөр алдарт "Инстаграм" сүлжээг үндэслэгч Майк Кригер мэндэлжээ.
- 2001 онд Их Британийн Лондон хотод байрлах BBC телевизийн төв байранд бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг хүн маш хүнд гэмтэл авчээ. Уг халдлагыг Шинэ Ирландын бүгд найрамдах арми зохион байгуулсан болохоо хүлээсэн байна.
- 1996 онд АНУ-ын Висконсин мужийн Веяавега хотод галт тэрэг осолдов. Аврах албаныхан 16 өдөр аврах ажиллагаа явуулсны дүнд 2,300 хүнийг аварч чаджээ.
- 1986 онд ЗХУ-ын "Вега 1" сансрын хөлөг Хейлигийн сүүлт одны зургийг авч эх дэлхий рүү илгээв.
- 1980 онд Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.
- 1974 онд Америкийн алдарт "People" сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.
- 1933 онд АНУ-ын Хөдөлмөрийн сайдаар Францес Перкинс томилогдов. Тэрээр АНУ-ын Засгийн газарт багтсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.