
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07 буюу өнөөдрийг дуустал засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулж байгаа билээ.
Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
- Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
- 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
- 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч