
Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр 23:15 минутад газарджээ. Уг онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 147 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал, Австралиас 52, Тайваниас 37, Хонг Конгоос 4, Америкаас 28, Малайзаас 6, Макаогаас 7 иргэн эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.