
“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээ үргэлжилж байна. Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 15 аж ахуй нэгжийг шалгаж ашиглалтын улмаас эвдэгдсэн нийт 96,58 га талбайг тоолж, энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор менежментийн төлөвлөгөөнд заагдсаны дагуу нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөх талаар “Мэдэгдэл” өгч ажиллалаа.


