Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Засгийн газрын IV байрны цахилгааны утаснууд газарт шүргэх шахам унжжээ. Манай сонин өмнө нь Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багийн “Дархан дэвшил” хотхоны тоглоомын талбайд хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан талаар мэдээлсэн. Гэтэл ийм асуудал үүсчихээд байхад холбогдох албаныхан анхааралдаа авахгүй, засгийн газрын байр нь хүртэл цахилгааны утсаа цэгцлээгүй байна. Засгийн газрын байрнуудын нийтлэг үйлчилгээний газрын цахим хуудсанд өнгөрсөн тавдугаар сарын 13-нд дээрх байрны гаднах хэсэгт замбараагүй татсан цахилгааны утсыг цэгцэлж, янзалсан гэж мэдэгджээ. Гэвч нөхцөл байдал хэвээр байгааг зургаас харна уу.
Бэлтгэсэн: Б.Лхагва