
Өнөөдөр /2020.08.24/ өглөөний 07.55 цагт Япон улсад суугаа иргэдээ авчрах Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө.
Уг тусгай үүргийн нислэгийг Япон улс руу энэ сард ийнхүү хоёр дахь удаагаа үйлдэж байна.
Тусгай үүргийн онгоц өнөөдөр оройн 19.15 цагт эх орондоо газардана. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас энэ 8-р сард гадаад улс руу 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим монгол иргэдээ татаж авахыг мэдээлсэн. Энэ сард ахин 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.