
Ерөө сумын 2 дугаар багийн "Бэрлэг", "Ялбаг" зэрэг газруудад нөхөн сэргээлт хийлгэж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулан материалжуулан шалгаж, тус газруудад ашиглаглалтын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг "Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-иудаар тус бүр 2 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэн ажиллаж байгаа аж.
