Баянзүрх дүүргийн иргэн С уржигдар Туул голд живж амиа алджээ. ОБЕГ-ын алба хаагчид цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн энэ сарын 15-нд Хан-Уул дүүрэгт найман настай, өнгөрсөн сарын 14-нд Налайх дүүрэгт 11-тэй хүүхэд голд живсэн ч одоо хүртэл олдоогүй аж. Ташрамд дурдахад, манай орны нийт гол, мөрний усны түвшин өмнө оны мөн үетэй харьцуулахад 30-140 см нэмэгдсэнийг Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Энэ долоо хоногт ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орох тул иргэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Бэлтгэсэн: О.Алуунгуа