Сайн дурынхны хөгжлийн төвийнхөн энэ сарын 17-ноос хэрэгжүүлсэн “Uniform” аянаа өчигдөр өндөрлүүллээ. Сурагчийн хуучирч, багадсан дүрэмт хувцсыг хандиваар цуглуулж, нийгмийн эмзэг давхаргын, санхүүгийн боломжгүй айлын хүүхдүүдэд өгөх нь энэ аяны гол зорилго. Сайн дурын хөгжлийн төвийнхөн “Иргэд энэ аянд идэвхтэй оролцож, 80 гаруй дүрэмт хувцас хандивласан. Ирэх долоо хоногоос эздэд нь хүргэнэ” гэв.
Бэлтгэсэн: Ж.Мишээл