
Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан анги танхимыг ариутган халдваргүйтгэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг худалдаж авах болон хэрэглэхэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Тухайлбал, халдваргүйжүүлэх бодисыг, хүчинтэй хугацаа дууссан, хаяг шошгогүй, бар кодгүй бодисыг худалдаж авахгүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээс худалдаж авах хэрэгтэй юм. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн бодисыг хоол хүнсний зүйлтэй хамт хадгалахгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.