
Энэ хаврын үндэсний номын баяр ирэх сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болохоор товлогджээ.
Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны "Номын баяр тэмдэглэх тухай" 158-р дугаар зарлигийг хэрэгжүүлэх, ном хэвлэлийг суртачлах, уншлагыг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг үндэсний номын баяр 14 дэх жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байна.
Номын баяраар ном хэвлэлийн газрууд уншигчиддаа ном бүтээлээ хямдралтай үнээр борлуулахаас гадна зохиолчид уншигчидтайгаа өөрийн биеэр уулзаж, ном бүтээлээ гарын үсэгтэйгээ өгдгөөрөө онцлог юм.