
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжив.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дөрвөн гишүүн чөлөөлөгдөх хүсэлтэй өгсөн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртэй гарч байгаа болохоор ажлаа хүлээлгэн өгий гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа илэрхийлж байсан боловч сонгуулийн дундуур албан тушаалын халаа сэлгээ хийгээгүй" гэж хэлэв.
СЕХ-ны дараагийн даргаар хэнийг сонгох асуудлыг үдээс хойш УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм.