
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар 2020 оны хоёрдугаар хуралдааны үеэр танилцууллаа.
Энэ талаар Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Мандахгэрэл хэлэхдээ "2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас жилээр нь гаргасан. Төлөвлөгөөг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг үндсэн дөрвөн хэсэгт хувааж, 40 гаруй ажил арга хэмжээг төлөвлөөд байна.
Хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 36 хувьтай дүгнэгдсэн. Нийт 40 гаруй ажил төлөвлөсний 25 ажлын хэрэгжилт хангалтгүй хэмжээнд байгаа юм. Үүнээс тэг хувийн биелэлттэй 16 байгууллага байгаа бөгөөд тайлангаа ирүүлэх шаардлагатай" гэлээ.