
Онцгой байдлын ерөнхий газраас "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, тус төслийг онцгой байдлын байгууллагаас энд онд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 автомашин нийлүүлэгдэх бөгөөд эхний нэг, хоёрдугаар ээлжид нийлүүлэгдсэн 40 автомашин, тусгай тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад "Монгол экспресс" ХХК-ны Терминалд байршуулжээ. Түүнчлэн үргэлжлүүлэн гурав, дөрөвдүгээр ээлжийн 31 автомашин энэ оны сүүлээр нийлүүгдэх байна.