
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бусдын мал, эд хөрөнгө хулгайлсан бүлэг этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэв. Шүүх хурлын эхэнд яллагдагчдын өмгөөлөгч нар “Мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчин явуулсан. Тиймээс хэргийг прокурорт буцаана уу” хэмээн хүсэлт гаргасан байна. Тус аймгийн Прокурорын газраас яллагдагч нарт Эрүүгийн хуулийн 17-д заасан хулгайлах болон мал хулгайлах зүйл ангиар ял төлөвлөсөн аж. Т.Мөнхгэрэл, З.Баттулга, Д.Чимэдбазар, Б.Баттулга, П.Лхаасүрэн, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр, Т.Сумъяамягмар, Н.Лхагвасүрэн нар тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын 54 бод хулгайлж 68.5, эд хөрөнгө авч 20.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Шүүхээс өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч, бусдад 89.2 сая төгрөгийн буюу их хэмжээниий хохирол учруулсан гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн