
Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд нислэг хийхээр болсон байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас ийнхүү хойшлуулж байгаа. Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Есдүгээр сарын хуваарь бол урьдчилсан хуваарь бөгөөд ба Шуурхай штаб тусгаарлах байрыг эрэлхийлж, нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.
Мөн энэ цаг мөчид Сөүл хотын элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа хүмүүс иргэд бий. БНСУ-д халдвар эрчимтэй тархаж буй энэ цаг үед тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг хүсмээр байна. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан" гэж хэлэв.