
Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон 1945 оны Чөлөөлөх дайны агуу ялалтын 75 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, ахмад дайчин Яринпилийн Өсөх нар Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө болон Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Я.Өсөхөд хүндэтгэл үзүүлсэн байна.
Ташрамд дуулгахад, Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас өдгөө улсын хэмжээнд 42 хүн байгаагийн нэг нь 96 настай Я.Өсөх юм.
