Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс иргэдийн банкны данс руу орно гэж мэдээллээ.
Эхний ээлжинд хувьцааны дансаа нээлгэн арилжааны банкны данстайгаа холбосон 839 мянган иргэний ногдол ашиг орох юм байна. Харин хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг өнөөдөр орохгүй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийг авч нэгж хувьцаанд 81 төгрөг ногдох юм. Таны 1072 хувьцаа бүрэн бол 86832 төгрөг авна.
