
Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт тарваган тахал илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч, улмаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан. Уг сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг буюу өвчний халдвар илрээгүй байна. Тиймээс тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс эхлэн цуцалжээ.
