
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын 4 сайдын хамт Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл, түүний хүрээнд хийгдэж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажлыг шалгалаа.
Ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургаадугаар сард бүрэн дуусна. Хоёрдугаар ээлжийнх мөн оны есдүгээр сард дуусч, ашиглалтад хүлээлгэж өгхөөр төлөвлөжээ. Тус хотхон нь 4500мкв талбайтай оффис болон үйлчилгээний барилга нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэх юм.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн хувьд үйлдвэрийн барилгын талбайн тэгшилгээ, 1,5 км урт хүрээ хашаа, хашаан дотор технологийн бүсэд баригдах 11 объектийн суурь хөрсний бэлтгэл ажил тус тус хийгдэж байна.
Дэлхий дахинаа тархаад буй КОВИД19-ийн дагалдах хүндрэлээс шалтгаалан төлөвлөгөөт ажил гүйцэтгэлүүд хийхэд абраа материалын импорт удаашрах зэрэг хүндрэлүүд гарч 4-5 сарын хугацаа алдсан ч энэ онд багтаан Газрын тосны үйлдвэрийн үндсэн барилгын ажлыг эхлүүлэхээр зорьж байгаа гэдгийг холбогдох ажилтнууд хэллээ.