
Өнөөдөр гадаа +26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 08-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 251 дахь өдөр бөгөөд он дуусахад 116 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 21. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,854.00 төгрөг, зарах нь 2856.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.30, зарах ханш 39.00, юанийн авах ханш 417.50, зарах ханш 418.50, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.44 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Засгийн газрын XI байранд МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна. Утас: 90106600, 94111727
- 10.00 цагт МҮХАҮТ-д Эмээлтийн “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал, хөгжил” хэлэлцүүлэг болно.
- 10.00 цагт Монголын банкны холбооны байранд "Банкны салбарын тойм" хэвлэлийн бага хурал болно.
- 11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Тавантолгой түлш" ХХК, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Газар зохион байгуулалтын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 11325044
- 11.00 цагт “Скай плаза” төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны дархлаа ТББ-аас хог ангилах тухай, хог ангилсны үр дүн, ач холбогдлын талаар уулзалт зохион байгуулна. Утас: 99773800. 99101315, 88008516
- 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд "Соён гэгээрүүлэгч" телевиз, Эрдэмтэн мэргэдийн зөвлөл хамтран "Монголын улс төрийн өнөөгийн байдал, шийдэл гарц" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 99089842
- 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Хөгжлийн хөтөлбөр намаас орон нутгийн сонгуулийн талаар мэдээлнэ. Утас: 99114116
- 14.00 цагт АХБ-наас бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудад танилцуулах цахим уулзалт болно.
- 14.30 цагт НҮБ-ын төв байранд ЮНЕСКО-оос эрхлэн гаргасан “Монгол улсын Tехник, мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС)-ын бодлогын тойм шинжилгээ”-ний тайланг танилцуулна. Утас: 70105652
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн физик эмчилгээний өдөр тохиож байна.
- Түүнчлэн өнөөдөр Пакистан улсад Ялалтын баярын өдөр тохиож байгаа юм байна.
- 1979 онд PINK хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн дуучин, жүжигчин, продюсер Alecia Beth Moore мэндэлжээ.
- 1978 онд Техранд болсон бослогыг дарах зорилгоор цэргүүд босогчдын эсрэг гал нээж, 3000 орчим хүний амийг авч одсон нь түүхэнд ХАР БААСАН ГАРИГ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.