Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн энд тэнд зам засаж, овоолсон шороо, ухсан нүх үлдээснээс түгжрэл үүсэж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Замын хөдөлгөөний ачаалал ихэссэн энэ үед хаагуур явбал цаг хэмнэж болохыг ухаалаг утаснаасаа мэдэж болох нь. Тодруулбал “UBtraffic” сайт болон аппликэйшнээр замын хөдөлгөөний нөхцөл байдалтай танилцан, түгжрэл, саатлыг тойрч явах боломжтой. Тус аппликэйшнийг татан авч, явах болон хүрэх цэгээ сонгосноор жолооч, зорчигчид ачаалалтай зам, уулзварыг харах, эсвэл тойруу замаар түгжрэхгүй явах “гарц” олох гэнэ.