
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 44.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 676.4 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.0%) мянгаар, өмнөх улирлаас 1.8 (4.3%) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 417 (0.1%)-гоор, өмнөх улирлаас 15.0 (2.3%) мянгаар тус тус өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
