
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн 261 иргэн эх орондоо ирсэн юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.