
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 7, 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувилалын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.
Өчигдөр 22:00 цагт Хонг-Конгоос 261 зорчигч ирсэн. Эдгээр хүмүүсийн эхний шинжилгээний хариуг маргааш танилцуулна" гэлээ.