
Орон нутгийн замд малын хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 141 пост нэмэлтээр ажиллуулж байна. Тодруулбал, малын хулгайч нартай тэмцэхээр 382 алба хаагч, 142 тээврийн хэрэгсэлтэйгээр 24 цагийн турш эргүүл хийн ажиллаж буй. Хяналт шалгалтаар Төв аймагт хоёр, Хэнтийд малын хулгайн нэг хэргийг илрүүлжээ. ЦЕГ-ын даргын А/245 тоот тушаалаар “Мал мах” нэгдсэн хяналт шалгалтыг энэ сарын 15-наас эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд аймаг бүрд малын хулгайчаас урьдчилан сэргийлэх 24 цагийн пост байгуулсан юм. Иргэд өвлийн идшээ бэлтгэдэг энэ үед мал, махны хулгай эрс ихэсдэг гэдгийг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн анхааруулав.