
Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 28-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 301 дахь өдөр бөгөөд он дуусахад 64 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,852.00 төгрөг, зарах нь 2855.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.20, зарах ханш 37.50, юанийн авах ханш 426.00, зарах ханш 427.00, вонийн авах ханш 2.50, зарах ханш 2.52 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт НҮБ-ын байранд “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум” болно
- 10.00 цагт Монголбанканд "Ятгах тусам нягтал-2" аяны нээлт болно.
- 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд МУСГЗ, доктор профессор, академич Х.Сампилдэндэвийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан "Соёлын өв, туршлага" дугуй ширээний ярилцлага болно.
- 10.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно. Утас: 88099272
- 11.00 цагт “Скай ресорт”-д Монголын аялал жуулчлалын холбооноос "COVID ба COVID-ын дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага" уулзалт зохион байгуулна. Утас: 99049074
- 11.30 цагт МҮЭХ-нд "Хөдөлмөрийн хүний төлөө" шагнал гардуулах ёслол болно. Утас: 99027019
- 11.30 цагт Дүрслэх урлагийн музейд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараа “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.30 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд “COVID-19” цар тахлаас сэргийлэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно. Утас: 88027947
- 14.30 цагт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерейд Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан “МИНИЙ МЭДЭХ СОЛОНГОС ОРОН” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
- 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
- 11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
- 12.00 цагт Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлнэ.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Зурмал киноны олон улсын өдөр тохиож байна.
- Мөн Чехийн тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 1921 онд сүмогийн 40 дахь ёкозүна Азүмафүжи Кин-Ичи мэндэлжээ.
- 1997 оны энэ өдөр NCT_(хамтлаг) хамтлагын гишүүн ВинВин (Дон Си Чэн) мэндэлжээ.
- 1936 онд Харвардын их сургууль үүсгэн байгуулагджээ.
- 1886 онд Нью-Йорк хотноо Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлт болжээ