
Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны 07.50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сумын нутагт асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэйгийн амь нас хохирсон осол гарчээ.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

