
Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ. Талийгаач ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ.
Тэрбээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефт импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлыг албыг хашиж 1996 оноос хойш "Пертовис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ. Мөн талийгаач технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснээс дурдвал Улаанбаатар дахь Бритиш сургууль, LendMN финтек апп гэх зэргийг нэрлэж болно.
Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.