
Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах “Circle K” сүлжээ дэлгүүрийн угаалгын өрөөний хогийн савнаас 1100 кг жинтэй дутуу төрсөн амьд нярай хүүхэд өнгөрсөн аравдугаар сарын 1-нд олдсон билээ. Дуудлагын дагуу албаныхан ирж, хүүхдийг ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн байдаг.
Тэгвэл тухайн хүүхэд тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өнөө өглөө харамсалтайгаар нас баржээ. Нас баралтын шалтгааныг эмч нар "Дутуу төрсөн хүү толгойдоо авсан гэмтлээ даахгүйн улмаас нас барсан" гэж тайлбарлажээ. Дээрх хэрэгт холбогдуулан хүүхдийн эцэг, эхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.