
ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн аж. Улмаар 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг устгалд оруулжээ. “Өрнөх гариг” ХХК нь Эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ.